ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: | 2023 оны 02 сарын 03 |
Тендер шалгаруулалтын нэр: | Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо) |
Тендер шалгаруулалтын дугаар: | ХУДХААА/202312048 |
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо)-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011