НЭГ. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн талбай дотор шинээр зориулалтын биш барилгын ажил эхлүүлэх ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ байх.
ЖИШЭЭ НЬ:
1. Жэтро дэлгүүрийн баруун талын ногоон байгууламжтай бичил цэцэрлэгт хүрээлэн /Номин компанийн эзэмшилд/
2. Нисэхийн 21-р хороо үйлчилгээтэй орон сууц барих /НАРАН ТРЕЙД, Сити Рийл Эстейт компанийн эзэмшилд/
3. 24-р хороонд цэцэрлэг, сургууль барих шаардлагатай байгаа Яармагийн урд хэсгийн /Пийс ривер компанийн эзэмшилд/ Хүүшийн аманд олгогдсон 13,6 га газарт орон сууцны зориулалтаар барилга барих ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ байх гэх мэт…
ХОЁР. Шинээр барьж байгуулах хотхон хороолол дотор заавал ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ барих шаардлагыг төлөвлөгөөнд нь тусгаж холбогдох ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ зэрэг хүсэлтийг өгчээ.