Хан-Уул
Мэдээлэл

ЖДҮҮ эрхлэгчид 17,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас зохион байгуулж буй 9 дүүрэг, 21 аймгийн 1000 ААН-ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН 45,000 орчим бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа” хамтын ажиллагаа-хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээ АМЖИЛТТАЙ үргэлжилж байна.
Амар байна уу2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭГДЭЭД 15 хоногт нийт ЖДҮҮ эрхлэгчид маань 17,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН борлуулалтын орлого хийсэн байна.
Дотоодын үйлдвэрээ дэмжиж, “Шинэ 100 айл” худалдааны төвд ирж сар шинийн бэлтгэлээ бэлдэж буй үндэсний үнэнч хэрэглэгчиддээ Талархал илэрхийлье!