Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар ярилцаж сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар сурагчдаас санал хүсэлт авч өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн судалгааг шинэчилж, 13 заалт бүхий зөвлөмж өгч мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа.