Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэгт 12 сургууль, 17 цэцэрлэг, 6 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021-2024 онд 8740 хүүхдийн суудалтай нийт 12 сургууль, 3670 хүүхдийн ортой нийт 17 цэцэрлэг болон 600 суудалтай, 1080 ортой 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад орно.

ТОДРУУЛБАЛ:

– 2021 онд 3 сургууль

– 2022 онд 2 сургууль, 5 цэцэрлэг тус тус ашиглалтад орлоо.

– 2023-2024 онд 8 сургууль, 12 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг сургуулийн хүртээмж бага хүн амын төвлөрөл ихтэй Нисэх, Яармаг, Зайсан орчимд 3 цэцэрлэг энэ онд ашиглалтад орно.

Тухайлбал 4,15,16 дугаар хороонд 600 орчим хүүхдийн ортой 3 цэцэрлэг тус тус ашиглалтад орно.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024