Хан-Уул
Онцлох мэдээ

Дүүргийн гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 1300 ширхэг гэрэлтүүлэг тавигдаж, 514 өрхийн цахилгааны хүчдэлийг сайжрууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, гэр хороолол, орон сууц хороололын гэрэлтүүлэг, цахилгааны хүчдэлийг сайжруулах ажлыг үе шаттай үргэлжлүүлж байна.

Тухайлбал гэр хороолол, сургууль, цэцэрлэгийн орчинд дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021 онд 494 гэрэлтүүлэг, 2022 онд 426 гэрэлтүүлгийг суурилууллаа. Алсын 12,13,14 дүгээр хорооны зуслангийн бүсийн гэр хорооллын гэрэлгүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүдийн цахилгаан хангамжийг дүүргийн хөрөнгөөр бүрэн шийдвэрлэлээ. 2022 онд 374 өрхийн цахилгааны хүчдэл сайжруулсан бол 2023 онд цахилгааны хүчдэл уналттай хэсгийг 100% цахилгааны хүчдэлд бүрэн холбож, сайжруулна.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

-2021 онд 494 гэрэлтүүлэгийг нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол дунд суурилуулсан.

-2022 онд 426 гэрэлтүүлэг суурилуулсан.

-2023 онд 380 гэрэлтүүлэг зам талбайд суурилуулах төлөвлөгөөнд тусгагдан явагдаж байна.

ЭРЧИМ ХҮЧ САЙЖРУУЛАХ

-2022 онд 363 өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулсан

-2023 онд 151 өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024