Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн I хорооны бүтээн байгуулалт 2021-2023

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 2021-2023 онд хэрэгжсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай ашиглалтад орууллаа

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 1 дүгээр хорооны 14,15 дугаар байрны дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан  тоглоомын талбайг бага болон ахлах, дунд гэсэн насны ангиллаар тохижуулсан. Онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөдөлгөөнийг сайжруулах зориулалт бүхий тусгай тоглоомыг нэмэлтээр суурилуулсан.

Хүүхдийн тоглоомын талбайг иж бүрэн тохижууллаа 

1 дүгээр хорооны 19 дүгээр байрны гадна талбайн хүүхдийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулж,  хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт үе шаттай үргэлжилж байна ъ

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 2, 5 дугаар байрны зүүн талд явган хүний зам тавьж, сул шороотой хэсэгт эко хавтангаар зүлэгжүүллээ.

Эко аюулгүй орчинг бий болголоо

Нийслэлд жишиг “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмж суурилуулан иргэнд ээлтэй аюулгүй орчин бий болголоо.

Эко дүүргийн 1 дүгээр хороонд нийслэлд жишиг хөлбөмбөгийн талбай нэгээр нэмэгдлээ

Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх ОУ-ын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн гадна талбайд ашиглалтад орууллаа.

1 дүгээр хорооны 5 байрны дээвэр засвар, 1 байрны фасад засварыг хийж, иргэдэд ээлтэй орчинг бий болголоо

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 1 дүгээр хорооны 8, 11, 15, 25, 41-р байрны дээвэр засвар, нийтийн эзэмшлийн 21 дүгээр байрны фасад засвар хийж, 100 гаруй өрхийн 400 орчим оршин суугчид  өвөлдөө дулаахан, зундаа ая тухтай эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

1 дүгээр хороонд 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орно

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус хороонд нэн хэрэгцээ шаардлагатай байгаа цэцэрлэгийн барилгын суурийн цутгалтын ажлаар үргэлжилж байна. Энэ онд 1 дүгээр хороонд шинээр 240 хүүхдийн ортой цэцэрлэг үүд хаалгаа нээнэ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024 -ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ