Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн III хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Тухайлбал Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко -Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгөөр III хороонд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлсэн байна. ТОДРУУЛБАЛ:

ИРГЭНД ЭЭЛТЭЙ ЭКО ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН ТОХИЖИЛТ

3 дугаар хороо Монгол Солонгосын политехникийн коллежийн баруун талд эрчим хүчний гудамжинд гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжтай иргэд амарч суух сандал зэрэг иж бүрнээр нь тохижууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сувилал, цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо

3 дугаар хороо Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр төвийн барилга угсралт, дотор заслын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг сайжруулах, сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилгын дотоод заслын ажлаар үргэлжилж байна.

Тус төв нэг ээлжиндээ 150 хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн нь хөгжлийн хоцрогдол, усан эмчилгээ, бусад багажийн эмчилгээ, нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өдрийн ба урт хугацааны сэргээн засах эмчилгээ, цочмог ба архаг өвчний дараа сэргээн засах эмчилгээ, хүүхдийн хоол тэжээлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой төв юм.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

3 дугаар хороо 18 дугаар сургуулийн зүүн талаар явган зорчигчид явахад хүндрэлтэй байсан нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, Үйлдвэрийн гудамжнаас Жүр үр хүртэлх  авто зам дагуу явган хүний зам талбайг шинээр тавьж тохижууллаа.

3-р хороо 49 дүгээр байрны иж бүрэн тохижилт

Нийтийн зориулалттай дулаан алдагдал ихтэй дээвэр засвар нь хуучирч муудсан байрнуудын дээвэр, фасад засварын ажил үе шаттай хийгдсэн. Тухайлбал 3 дугаар хороо дүүргийн төсвийн хөрөнгөөр Эрчим хүчний 49 дүгээр байрны иж бүрэн тохижуулж, 300 гаруй өрх ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

  • Механик инженерийн сургуулийн баруун талын явган замын ажил

  • Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүр шинээр баригдана

    ИРГЭНД ЭЭЛТЭЙ ЭКО ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН ТОХИЖИЛТ

    3 дугаар хороо Монгол Солонгосын политехникийн коллежийн баруун талд эрчим хүчний гудамжинд гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжтай иргэд амарч суух сандал зэрэг иж бүрнээр нь тохижууллаа.