Хан-Уул
Мэдээлэл

“Надаас, таниас, биднээс эхлэлтэй” уриан дор соён гэгээрэл, нөлөөллийн эрх зүйн сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгасан “Надаас, таниас, биднээс эхлэлтэй” уриан дор соён гэгээрэл, нөлөөллийн эрх зүйн сургалтыг дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

“Надаас, таниас, биднээс эхлэлтэй” уриан дор соён гэгээрэл, нөлөөллийн эрх зүйн сургалтыг Харилцаа-Хүндлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилангийн гэмт хэргийн хор уршиг, хүний эрх ба жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх зэрэг сэдвийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, 250 гаруй оюутан залуус хамрагдлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн хэлтэс