Хан-Уул
Онцлох мэдээ

IV хороо буюу яармагт шинээр IV сургууль, IV цэцэрлэг ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

 Орон сууц барих байршилд барилгын компанитай зөвшилцөн 250 ортой цэцэрлэг барьж, ашиглалтад орно

Хүн амын төвлөрөл ихтэй Яармагийн IV хороонд дүүргийн төсвийн хөрөнгөөр 250 орчим хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орно. Тус байршил дээр орон сууц барих барилгын эрхийг цуцлуулж барилгын компанитай зөвшилцөн 2023 оны II улиралд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болоод байна.

960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ЖИШИГ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай нийслэлд жишиг шинэ сургууль ирэх жил ашиглалтад орно.

500 орчим хүүхдийн багтаамжтай шинэ сургууль тун удахгүй үүд хаалгаа нээнэ

IV хороонд энэ жил шинээр 3 цэцэрлэг, 2 сургууль ашиглалтад орж, тус хорооны хүүхэд багачууд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдана. Тухайлбал 34 дүгээр сургуулийн дэргэдэх 400 хүүхдийн сургууль, 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно.

350 ХҮҮХДИЙН ОРТОЙ 2 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

4 дүгээр хороо 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөл буюу 240 ортой шинэ цэцэрлэг тун удахгүй ашиглалтад орно. Мөн 145 дугаар цэцэрлэгийн 100 ортой барилгын өргөтгөл 2023 оны ашиглалтад орно.

Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах Улаанбаатар хотын хамгийн урт гүүр ашиглалтад орно

Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах Улаанбаатар хотын хамгийн урт 480 метр урттай гүүрэн байгууламжийн ажил эхэлсэн. Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трасс тавигдах бөгөөд “Мотор сервис” ХХК гүйцэтгэгчээр 2023-2024 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил явагдаж байна.

ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

4 дүгээр хороо ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн гадна талбайд шинээр монголын хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр олон улсын стандартад  нийцсэн хөл бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа.

-34 дүгээр сургуулийн баруун талаас Наадамчдын зам хүртэл явган замын ажлыг дүүргийн хөрөнгөөр засаж, тохижууллаа.