Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн V хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

5 ДУГААР ХОРООНД 0,8 КМ УРТ АВТОЗАМ ТАВИГДЛАА

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 5 дугаар хороо Яармаг худалдааны төвөөс хойш 0,8 км урт автозам тавигдаж, явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг ажлыг цогцоор нь хийж тохижууллаа. Цаашид тус замын үргэлжлүүлэн гэр хороололд сайжруулсан шороон болон автозамын ажлаар үргэлжлүүлэн тавина.

5 ДУГААР ХОРОО ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЖИШИГ ТӨВТЭЙ БОЛНО

Хүүхэд залуучууд, ахмадуудад зориулсан хөгжлийн төвийн барилгын явц 70%-тай үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд ашиглалтад орно. Гэр хорооллын бүсийн хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвийг жишиг тохижилт хийнэ.

200 ОРЧИМ ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

5 дугаар хороо 71 дүгээр цэцэрлэгийн дэргэд 200 ортой цэцэрлэгийн өргөтгөл улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад орно. Барилгын явц 40%-тай үргэлжилж байна.