Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн IX хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн Есдүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

9 ДҮГЭЭР ХОРООНД ТУН УДАХГҮЙ 250 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЖ, ХҮҮХЭД БАГАЧУУДАА ХҮЛЭЭН АВНА

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 134 дүгээр цэцэрлэгийн хуучин А блокыг буулгаж, шинээр 250 гаруй хүүхдийн ортой шинэ цэцэрлэг тун удахгүй ашиглалтад орно. Барилгын явц 95%-тай буюу барилгын дотоод засал, тохижилтын ажлаар үргэлжилж байна.

9 ДҮГЭЭР ХОРООНД БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 дүгээр хороонд 100 суудал 180 ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2023-2024 онд ашиглалтад орно. Барилгын зураг төсөв боловсруулах шатанд явагдаж байна.

НИСЭХИЙН ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ТОХИЖУУЛЖ, ИРГЭНД ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЛЭЭ

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дүүргийн 9 дүгээр хорооны автобусны зогсоолын талбайг шинээр барьж байгуулсан. 9 дүгээр хорооны иргэд эцсийн буудал хүртэл 0.3 км явж автобусанд суудаг байсан бол эцсийн буудлыг цогцоор нь тохижуулсанаар иргэдэд ээлтэй тохилог орчинг бүрдүүллээ. Цаашид дүүргийн зүгээс автобусны зогсоолуудыг жишиг болгон тохижуулах ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ.

9 ДҮГЭЭР ХОРООНД 0.8 КМ УРТ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ ТАВИГДАНА

Дүүргийн хөрөнгө оруулалтаар тус хорооны гэр хороолол буюу Буянт-Ухаа 23-р гудамжинд 0.8км хатуу хучилттай авто зам шинээр тавина. Шинэ автозамын ажлыг 2023 онд эхлүүлж ашиглалтад оруулна.