Хан-Уул
Тендерийн урилга

2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын зураг төсөв (Нисэх алслагдсан бүс)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2023 оны 04 дүгээр сарын 10

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүргийн төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжин хэрэгжих “2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын зураг төсөв (Нисэх алслагдсан бүс)”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын зураг төсвийн (Нисэх, алслагдсан бүс) гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил бөгөөд уг зөвлөх үйлчилгээ нь багцтай байна. Үүнд:
  • Багц-1 Хатуу хучилттай авто зам, гүүрийн зураг, төсөв (ХУД, 16, 25 дугаар хороо)
  • Багц-2 Нийтийн эзэмшлийн гадна зам талбай, тохижилтын ажлын зураг, төсөв (ХУД, 12, 13, 21 дүгээр хороо)
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
  • Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл
  • Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл (магадлалын ерөнхий дүгнэлт)
  • Тухайн төслийг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдын мэдээлэл

     Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 04.19-ний өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022.04.19-ний өдрийн 10:30 цагийн дотор ирүүлнэ үү.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба утас: 70009011 www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn