Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн XIII хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Шувуун фабрик буюу 13 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж 300 гаруй хүүхэд, багачуудаа хүлээн авлаа

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрик 1400 өрх, 4100 орчим хүн амтай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу 150 ортой цэцэрлэг, 200 хүүхдийн суудалтай сургууль нийт 300 орчим хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО

13 дугаар хорооны 2а хэсгийн урд хүүхэд, залуучууд ихээр цуглардаг хэсэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр ашиглалтад орлоо.

60 өрхийн иргэд тав тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдлээ

 Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор угсармал орон сууцууд болон нийтийн эзэмшлийн орон сууцыг дулаалах, гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдсэн. Тухайлбал энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 1,2-р байр дээвэр, фасад засвар, 5,6-р байрны дээвэр засвар хийж, 60 өрхийн тав тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдүүллээ.

Мал аж ахуй эрхэлдэг бүсийн оршин суугчдын санал хүсэлтийн дагуу хоёр гүний худаг барьж иргэддээ хүлээлгэн өглөө

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны алслагдсан бүсийн мал аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлтийг дагуу шинээр 2 худаг барьж иргэддээ хүлээлгэн өглөө. Ялангуяа мал аж ахуй, газар тариалан эрхэлж, өрхийн орлогоо бүрдүүлдэг айл өрхүүдэд гол түлхэц болдог гүний худагны асуудлыг дүүргийн зүгээс үе шаттай шийдвэрлэнэ.

Орчны аюулгүй байдлыг ханган 99 ширхэг гэрэлтүүлэг, 12 камер суурилууллаа

13 дугаар хорооны гэр хорооллын харанхуй гудамж талбайд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчимд нийт 99 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, 12 камер тавьж, 21 өрхийн цахилгааны хүчдэлийг сайжрууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024