Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн XV хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Орон сууц барих барилгын эрхийг цуцлуулж, чөлөөлсөн талбайд 200 гаруй хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно

Нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үе шаттай үргэлжилж байна.  Тухайлбал хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй төрийн өмчийн цэцэрлэг хомс дүүргийн 4,15,16 дугаар хороо буюу Нисэх, Яармаг, Төв зэрэг гурван бүсэд дүүргийн төсвийн хөрөнгөөр 600 орчим хүүхдийн ортой 3 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулна.

Үүнээс Яармагийн 4 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсон бол 15 дугаар хорооны 200 гаруй хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлж энэ оны IV улиралд ашиглалтад орно. Шинээр ашиглалтад орох цэцэрлэгийн байршил дээр орон сууцны олон давхар үйлчилгээний барилга барих гэж байсныг дээд байгууллагуудад удаа дараа уламжилж, иргэдийн санал хүсэлтийн дагуу тус газрын эрхийг цуцлуулж, 200 ортой шинэ цэцэрлэгийг дүүргийн Засаг даргын захирамжаар шинэ цэцэрлэг барих барилгын ажил эхэлсэн.

15 дугаар хороонд жишиг “ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн цогцолбор баригдана

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн дөрвөн хороонд жишиг өрхийн эрүүл мэндийг төвийг дүүргийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулна. Энэ ажлыг эхлэл болгож дүүргийн 15 дугаар хороонд жишиг өрхийн эрүүл мэндийг цогцолборын барилгын ажил эхлүүлэхээр бэлтгэл хангагдаад байна. Энэ жил ашиглалтад орж, тус хорооны орчмын 20 гаруй мянган иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ гэрийнхээ ойроос авч,  төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БУЮУ ЭКО ТОХИЖУУЛАЛТ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрныг тохижуулж, зүлэгжүүлэн ЭКО орчинг бүрдүүлэх ажил үе шаттай хийж бүрэн дууслаа. Зүлэгжүүлэлтийн суурийн шороог буулган хиймэл зүлэгжүүлэлт тавьж иргэд амарч суух, чөлөөт цагаа эко орчин өнгөрүүлэх ногоон талбай ЭКО дүүрэгт дахин нэгээр нэмсэн. Ялангуяа амралтын өдрүүдэд эко талбайд хүүхэд, багачуудаа утаа, дуу чимээнээс хол эрүүл аюулгүй орчинд гэр бүлээрээ өнгөрүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Үүнээс гадна цэнгэлдэх орчимд автомашины зогсоолыг шинэчлэн, ногоон байгууламж нэмэгдүүлэн 27 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилуулж, камержуулалт зэрэг цогц тохижилтыг хийж дууссан.

Нийслэлд жишиг 1000 гаруй хүүхдийн суудалтай шинэ сургууль 15 дугаар хороонд ашиглалтад орлоо

БНХАУ-н санхүүжилтээр Нийслэлд жишиг 130 дугаар сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ сургууль 2021 онд ашиглалтад орсон.

Төв бассейний дараа орох нийслэлд ганц усан бассейнтэй төрийн өмчийн сургуульд хорооны хүүхэд багачуудаас гадна орчмын 2000 гаруй хүүхэд суралцаж байна.

Барилгын тохижуулалт нь спорт зал, душ, стандартын урлагийн зал, бөхийн зал, душ, бүжгийн танхим, душ зэрэг спортын олон төрлийн цогц зохион байгуулалттай бөгөөд уран зургийн тусгай танхим, хөдөлмөр, мэдээлэл зүй, хими, физик гээд өөр өөрийн онцлогтой 35 анги танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэрийн тэжээвэр амьтад салхилуулах зориулалтын талбайг Нийслэлд анх удаа тохижууллаа

Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан зориулалтын салхилах газар хомс байдгаас үүдэн хаа хамаагүй бие засч тарьсан мод, саад, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газруудыг бохирдуулах явдал цөөнгүй гардаг. Амралтын өдрөөр иргэд олноор цуглардаг хүүхэд багачууд гэр бүлээрээ ирж агаарлаж, салхилдаг цэнгэлдэх хүрээлэнд гэрийн тэжээвэр амьтан, нохой, муур салхилуулах зориулалтын талбайтай боллоо.

ЖАРГАЛАН ХОТХОН 60 ДУГААР БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАР

Дулаан алдагдалтай, дээврээс бороо, цасны ус гоождог орон сууцуудын болон нийтийн байрнуудын дээвэр, фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгөөр үе шаттай хийгдлээ. 2022 онд 15 дугаар хорооны 60 дугаар байрны дээвэр засварыг хийж оршин суугчид тав тухтай, дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдүүллээ.

ШИНЭЭР ДУГУЙН ЗАМ ТАВЬЖ ТОХИЖУУЛЛАА 

15 дугаар хороо 120-ын автобусны буудлаас төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл дугуйн замыг дүүргийн төсвийн хөрөнгөөр тохижууллаа. Өмнө нь явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байсан дугуйн замыг шинээр тавьж тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тохижуулсан.

НАРХАН ХОТХОНЫ ШИНЭ ТОГЛООМЫН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО

Орон сууц, хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай цөөхөн байдаг хэсэг буюу 15 дугаар хорооны Нархан хотхон гадна талбайд хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвийн хөрөнгөөр шинээр байгууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024