Хан-Уул
Мэдээлэл

“Эко ахмадын сувилал” ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороо Жаргалантын аманд дүүргийн ахмадууддаа зориулсан “Эко ахмадын сувилал”-ыг ашиглалтад орж, амрагчдаа хүлээн авах бэлтгэл ажил хангагдаж байна.

Хотын төвөөс холгүйхэн, цэвэр агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх, ардын бариа засал хосолсон үйлчилгээ сайтай тус ахмадын сувилал нь нэг ээлждээ 40 ахмадыг 5-7 хоногийн хугацаанд хүлээн авч үйлчилгээ үзүүлэх боломжтой. 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам тавьж, ногоон орчинг бүрдүүлсэн тохижилтын ажил хийгдэнэ.