Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн XVI хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Олон давхар орон сууц барих барилгын эрхийг цуцлуулж, шинэ цэцэрлэг барьж байна

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар орон сууцны барилга барихаар эзэмшиж байсан хэдий ч олон жил барилгын нүх ухаж орхин, газраа хуулийн хугацаанд ашиглаагүй.

Ухсан нүхэнд хүүхэд, багачууд унаж бэртэх асуудал үүсээд байсанг хууль эрх зүйн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох байгууллагууд руу газрын эрхийг хууль эрх зүйн ашиглах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байршилд цэцэрлэг барих хүсэлтээ удаа дараа уламжилж, 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрын эрхийг хүчингүй болгож, чөлөөлсөн талбайд  дүүргийн Засаг даргын захирамжаар 250 хүүхдийн ортой цэцэрлэг барих барилгын ажлыг эхэлж, энэ оны IV улиралд ашиглалтад орно.

Цаашид дүүргийн зүгээс нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ.

Нисэхийн 16 дугаар хороонд шинээр хоёр сургууль, хоёр цэцэрлэг ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо нь 18.000 орчим хүн ам, 4485 өрхтэй. Хүн амын төвлөрөл ихтэй тус хороог 2 хувааж шинээр 25 дугаар хороог нэмж байгуулсан бөгөөд хүн ам нэмэгдэх хэрээр төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамддаг. Иймд тус хороонд 2022-2024 онд шинээр 2 сургууль, 2 цэцэрлэг ашиглалтад орно.

Тодруулбал нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэг тус тус барихаар зураг төслийг боловсруулагдах шатанд явагдаж байна.  тус хороонд 180 суудалтай сургууль, 150 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар зураг төсөл нь боловсруулагдан 2023-2024 онд тус тус ашиглалтад орно.

16 дугаар хорооны гэр хороололд дүүргийн төсвийн хөрөнгөөр 4.2 км хатуу хучилттай авто зам тавигдлаа

16 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонсголонгийн гудамжнаас тайнь 7-р гудамж дагуу Наадамчдын зам хүртэл 1,4 км хатуу хучилттай авто зам тавигдаж дууссан.

Мөн Нисэхийн эцсийн автобусны буудлаас сонсголонгийн төв зам хүртэлх 2.8 км хатуу хучилттай авто зам тавих ажлыг эхлүүлж,  Буянт-Ухаа 1-р гудамжинд 0,6 км хатуу хучилттай авто зам энэ онд тус тус ашиглалтад орно.

Хоёр байршилд шинээр хүүхдийн тоглоомын талбайг ашиглалтад орууллаа

2022 онд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр тус хороонд шинээр 2 хүүхдийн талбайг ашиглалтад орууллаа. Тодруулбал Буянт-Ухаа 25 гудамж, Бурхант 23 гудамжинд тус тус тоглоомын талбайг ашиглалтад оруулж, хүүхэд багачууддаа хүлээлгэн өглөө.

Сургуулийн гадна талбайг хүүхдэд ээлтэй болгон тохижууллаа

16 дугаар хороо 7 дугаар сургуулийн гадна талбайд эко ногоон байгууламжтай хүүхэд багачууд эрүүл аюулгүй орчинд тоглож наадах боломжтой тохижилт хийсэн. Тухайлбал модон тавцан, саравч, сандал, сүүдрэвч, торон тавцан, авиралтын хана, явган зам, эко тоглоом, тоосгон дугуй хана болон усан оргилууртай эко орчинг бүрдүүлснээр тохижууллаа.

16 дугаар хороо 89-р сургуулийн гадна талбайн тохижилтын ажил 90%-тай явагдаж байна.  Мөн тус хорооны 25-р гудамжинд ойр орчмын хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх 3х3 сагсан бөмбөгийн талбайг энэ жил ашиглалтад орно.

“Цагдаагийн хэсгийн байр”-ыг дүүргийн төсвөөр тохижуулж, ашиглалтад орууллаа

Хуучин халуун усны барилгыг Цагдаагийн хэлстийн байр болгон засаж тохижууллаа. Ингэснээр иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангасан төрийн анхан шатны үйлчилгээ иргэдэд ойртлоо.

 “Жишиг эко гудамж” төсөл үе шаттай үргэлжилж байна 

Хан-Уул Эко дүүргийн хэмжээнд Эко гудамж төслийн хүрээнд 16 дугаар хорооны Буянт-Ухаа-1 гудамжийг жишиг гудамж болгон тохижуулсан. Тус гудамжинд гэрэлтүүлэг, камержуулт тавьж, шороон замыг сайжруулан хусаж тэгшлэн хашаа бүрийг нэг стандартад оруулан өнгө үзэмжийг сайжруулан иргэд аюулгүй эрүүл орчин амьдрах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Буянт-Ухаа гудамжны зүүн талын харанхуй гудамжинд нийт 21 гэрэлтүүлэг суурилуулсан.

“Спорт заалтай иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад орно

Улсын төсвийн хөрөнгөөр 16-р хороонд “Спорт заалтай иргэдийн хөгжлийн төв”-ийн барилга байгууламж барих төсөл хэрэгжинэ. Тус хорооны 20 мянга орчим иргэд нас харгалзахгүйгээр иргэдийн хөгжлийн төвд олон нийтийн сургалт, спорт тэмцээн уралдаан зэрэг нийтийг хамарсан олон талт арга хэмжээ зохион байгуулах боломжтой төв нээгдэнэ.

Усан спорт сургалтын төвийн барилгыг цогцоор нь засварлаж, шинэчиллээ

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 16 дугаар хороо Усан спорт сургалтын төвийн барилгын дээвэр нурах эрсдэлтэй, засвар үйлчилгээ хийгдээгүй олон жил болсон. 2022 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр  бүрэн шинэчлэн ашиглалтад орууллаа.

Хороо, өрхийн эрүүл мэндийн төв шинээр байгуулна

Хүн амын төвлөрөл ихтэй 16 дугаар хорооны гэр хороолол дунд иргэдэд үйлчлэх хорооны байрыг дүүргийн төсвийн хөрөнгөөр, Өрхийн эрүүл мэндийн жишиг төвийг улсын төсвийн хөрөнгөөр тус тус ашиглалтад оруулахаар зураг төслийн ажил боловсруулагдаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024