Хан-Уул
Тендерийн урилга

Явган хүний зам талбайн засвар, шинэчлэл (20 дугаар хороо)

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2023 оны 04 сарын 18
Тендер шалгаруулалтын нэр: Явган хүний зам талбайн засвар, шинэчлэл (20 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202312067

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур  үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Явган хүний зам талбайн засвар, шинэчлэл (20 дугаар хороо)”-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба  1,970,000 (нэг сая есөн зуун далан мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

            Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011