Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024

Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

17 ДУГААР ХОРООНД УЛС, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖСЭН ТОХИЖИЛТЫН АЖИЛ:

-Хан-Уул дүүргийн 17-р хороонд 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр 250 ортой шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээж тус хорооны багачууд гэрийнхээ ойр цэцэрлэгт хамрагдаж байна.

-17 дугаар хорооо 67 дугаар байрны хажууд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж шинээр суурилуулж, сагсан бөмбөгийн талбайн засвар шинэчлэлийг хийлээ.

-Удирдлагын академийн урд талын Смайл хүнсний дэлгүүрээс Туул голын далангийн эрэг хүртэлх 230м урт хатуу хучилттай автозам шинээр тавигдлаа.

-“Ривер Хиллс” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоолыг барьж байгууллаа.

-17 дугаар хорооны гэрэлтүүлэг муу орчинд дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 38 гэрэлтүүлэг суурилуулж, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлаар үргэлжилж байна.

18 ДУГААР ХОРООНД УЛС, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖСЭН ТОХИЖИЛТЫН АЖИЛ:

-18 дугаар хороонд төрийн өмчийн 640 суудалтай сургууль, 240 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага 18 дугаар хороонд шинээр 640 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэг энэ жил ашиглалтад орно. Ингэснээр тус хорооны хүүхэд, багачууд гэрийнхээ ойр сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.

-Академи хотхонд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа

Оршин суугчдын санал хүсэлтийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 18 дугаар хорооны Академи хотхон дунд хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулж ашиглалтад орууллаа.

-Хүүхэд багачууд, ахмадууддаа зориулан 18 дугаар хороо “Жапэн таун” хотхоны гадна талбайд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, тохижилтын ажлыг хийлээ.

“Маршал таун” хотхоноос “Гэрлүг” хотхон хүртэлх 350м урт хатуу хучилттай авто зам тавих ажил зураг төсөв боловсруулагдах шатанд явагдаж байна. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулна.

-Сургууль, цэцэрлэгийн ойр орчим хүүхдийн аюулгүй байдлын хангах ажлын хүрээнд тус хорооны “Орчлон сургууль”-ийн баруун талд 10 гаруй гэрэлтүүлэг суурилуулж, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг үе шаттай хийж байна.