Хан-Уул
Тендерийн урилга

ИНЕГ-ААС Буянт-Ухаа 2 хороолол хүртэлх шинээр баригдаж буй авто зам дагуух бохирын шугамын далангийн хамгаалалт (21 дүгээр хороо)

Огноо : 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ИНЕГ-ААС Буянт-Ухаа 2 хороолол хүртэлх шинээр баригдаж буй авто зам дагуух бохирын шугамын далангийн хамгаалалт (21 дүгээр хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202312046

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг ИНЕГ-ААС Буянт-Ухаа 2 хороолол хүртэлх шинээр баригдаж буй авто зам дагуух бохирын шугамын далангийн хамгаалалт (21 дүгээр хороо)–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 624,408 /зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун найм/төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn