Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэгт “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг нээлтээ хийлээ

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “ХурДан” төрийн үйлчилгээний цэгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн “Хан Плаза” төвийн хоёрдугаар давхарт байршуулж, нээлтээ хийлээ.

Хан-Уул дүүрэг дэх “ХУРДАН”” үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцлоо.

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “ХУРДАН” үйлчилгээний төв нь лавлагаа тодорхойлолтын 94, нэг шатлалт үйлчилгээний 55, олон шатлалт үйлчилгээний 291 нийт 440 төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжтой.

Энэ салбар нээгдсэнээр Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг бүсийн 70-100 гаруй мянган иргэн төрийн захиргааны байгууллагуудын 440 төрлийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцөл бүрдэж, иргэд замын түгжрэлд орж цаг алдахгүй давуу талтай болж байна.

Өнөөдрийн байдлаар тус төвөөс 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Цаашид  55 төрлийн 790 гаруй төрлийн үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан үе шаттайгаар хүн, хуулийн этгээдэд хүргэхээр төлөвлөөд байна.

Дүүргийн хэмжээнд нэмээд 6-8 байршилд хурдан цэгийг үе шаттай нээж, иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг #Хаанаас_ч_ойр #хурдан_цэг