Хан-Уул
Мэдээлэл

Дүүргийн “Ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний ажилтнуудын зөвлөгөөн” –ийг зохион байгууллаа

Тайлбар байхгүй.

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн захиргаанаас санаачилга гарган  дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний ажилтны зөвлөгөөнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тайлбар байхгүй.

Зөвлөгөөнд дүүргийн 23 сургуулийн 11 эмч, 62 үйлчилгээний ажилтнууд, ХУД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга, 34 дүгээр сургуулийн зөвлөлийн дарга О.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Ментмед” эмнэлгийн ерөнхий эмч Д.Уранцэцэг нар оролцлоо.

Тайлбар байхгүй.

Зөвлөгөөний эхэнд 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг  “Сургалтын байгууллагын үйлчилгээний ажилтны онцлог-Эерэг хандлага” сэдвээр илтгэл тавьж,  “Ажлын байран дах сэтгэл зүйн нөхцөл, түүнийг эергээр удирдах нь” сэдвээр сэтгэл зүйч Ө.Ундармаа зөвлөгөө өгч, эрүүл мэндийн багш Э.Өлзийдэлгэр “Иогийн цагаан толгой”-н дасгал хөдөлгөөн зэрэг мэдлэг, арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангасан зөвлөгөөн үргэлжиллээ.

Тайлбар байхгүй.

Мөн оролцогчдын эрүүл мэндийн асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс “Ментмед” эмнэлгийн ерөнхий эмч Д.Уранцэцэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг өгч хамтран ажиллалаа.

Тайлбар байхгүй.

Зөвлөгөөний төгсгөлд ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, ололт амжилтуудын талаар сэтгэгдлээ хуваалцаж, санал бодлоо нээлттэй илэрхийлэн хамтран уриалга, зөвлөмж гаргалаа.

Оролцогчид өөрсдийн сайн туршлагаа бусдадаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцсон үр дүнтэй зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.