Хан-Уул
Нэмэлт

Хан-уул дүүргийн “Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах цэрэг-спортын “дөл” цогцолбор тэмцээн эхэллээ

Хүүхэд багачуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилготой цэрэг-спортын “Дөл” тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр нээж, нээлтийн үйл ажиллагаанд нийслэл, дүүргийн удирдлагууд, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн 200 гаруй сурагчид 16 баг болон цэрэг-спортын 8 төрөлд авьяас чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Баг тамирчиддаа амжилт хүсье.