Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.
320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 115-р сургуулийн шинэ өргөтгөл энэ оны IV улиралд ашиглалтад орно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын явц 70%-тай үргэлжилж байна.
19 ДҮГЭЭР ХОРООНД ШИНЭ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ТӨВТЭЙ БОЛНО
Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд иргэдэд үйлчлэх байр, өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг тохижуулж, иргэдэд анхан шатны төрийн үйлчилгээг ойртуулна.
Иргэдийн амралтын өдрөөр очих дуртай “Эко зурвас”-ыг шинэчлэн тохижууллаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко -Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 19,20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн дамнасан Эко зурвас буюу иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дугуйн замтай алхалтын 1,6км урт замыг тохижуулж, 2019 онд ашиглалтад оруулсан.
Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу ашигладаггүй зам талбайд гүйлтийн болон дугуйн зам бүхий “Эко зурвас” ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай аюулгүй орчинд амарч зугаалах нөхцөл бүрдсэн.
-19 дүгээр хороо Ази фарм эмийн сангийн урд талд авто зогсоолыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засаж тохижууллаа.
-19 дүгээр хороо 115 дугаар сургуулийн хойд талд 100м явган зам хийж тохижууллаа.
-19 дүгээр хороо 56 дугаар байрны орчим, 80 м урт явган хүний замын тохижуулж, ашиглалтад орууллаа.
-19 дүгээр хороо 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох 450м урт авто замын ажил тун удахгүй эхэлнэ.
ИРГЭНД ЭЭЛТЭЙ ЭКО ОРЧИНГ БИЙ БОЛГОЛОО
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейн авто зогсоол шилжүүлж байгуулах ажил хийгдсэн, тохижилт, ногоон байгууламжийн ажил хэрэгжиж дууслаа. 19 дүгээр хороо Богд хааны ордон музейн урд талын 1.3 га талбайг хуйлдаг зүлэг, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргээр тохижуулсан.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024