Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Стратегийн команд штабын дадлага сургууль зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Хан-Уул дүүргийн Стратегийн команд штабын дадлага сургууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах ерөнхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан 04 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн хурлын танхимд 4 дэх удаагаа боллоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах юм.

Дүүргийн Засаг даргын орлогч, Ерөнхий ажлын хэсгийн дарга Б.Цэрэн өмнөх хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.