Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв, 2 сургууль, 1 цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар 21 дүгээр хороонд нийслэлд жишиг өрхийн эрүүлийн мэндийн төв, иргэдэд үйлчлэх байрыг ашиглалтад орууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн дөрвөн хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв байгуулна. Энэ ажлын эхлэл болж 21 дүгээр хороонд нийслэлд жишиг “ХОРОО, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЦОГЦОЛБОР” байгуулж, ашиглалтад орууллаа.

21 дүгээр хороо нь 15000 хүн амтай бөгөөд иргэдэд анхан шатны төрийн үйлчилгээ үзүүлэх цогцолбор төв ашиглалтад орсноор иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон төрийн анхан шатны үйлчилгээг ойроос авах боломжтой болсон.

Барилгын зохион байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилттой,  төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, стандартын ариун цэврийн өрөөтэй, авто зогсоол, зоорийн давхар зэрэг стандартын дагуу тохижуулж, иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна.

21 дүгээр хороонд хоёр сургууль, 300 ортой цэцэрлэг ашиглалтад орсон

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд шинээр төрийн өмчийн 2 сургууль, 1 цэцэрлэг ашиглалтад орлоо. Тухайлбал 1000 хүүхдийн суудалтай нэг ээлжиндээ 960 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ сургууль 2023 оны III улиралд ашиглалтад орно.

1200 хүүхдийн суудалтай нийслэлд жишиг шинэ сургууль  ашиглалтад орлоо

21 дүгээр хороонд төрийн өмчийн дахин нэг шинэ сургууль ашиглалтад орж, нэг ээлжиндээ 1200 хүүхэд хүлээн авч байна.

250-300 гаруй хүүхдийн ортой шинэ цэцэрлэг энэ жил ашиглалтад орлоо

21 дүгээр хороонд 250-300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүллээ.

 ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЛАА

Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс авах боломжтой иргэд төрийн бүх төрлийн үйлчилгээ авах нэг цэгийн үйлчилгээний төвийг тохижуулж, байгууллаа.

Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.

21 ДҮГЭЭР ХОРООНД “ОЮУНЫ СПОРТЫН ОРДОН” БАРИГДАНА

21 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Оюуны спортын ордон” энэ онд ашиглалтад орно. Тухайлбал тус оюун спортын ордон ашиглалтад орсноор  олон нийтийг хамарсан улс, орон нутгийн чанартай томоохон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна олон улсын цуврал шатар, даамны тэмцээнүүдийг ч зохион байгуулах боломжтой. Тус оюуны ордны барилга гурван  давхар бөгөөд тун удахгүй үүд хаалгаа нээж, оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудаа хүлээн авна.

220м хатуу хучилттай шинэ автозам тавигдаж, явган хүний замтай, авто машины зогсоол байгууллаа

21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220м хатуу хучилттай шинэ автозам ашиглалтад орж, явган хүний замтай 50 гаруй авто машины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижууллаа.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Нийслэл, дүүргийн хөрөнгөөр 21 дүгээр хорооны Буянт-Ухаа 2 хороолол дунд ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай байгуулж, орчмын тохижилтыг цогцоор нь хийж гүйцэтгэлээ. Тухайлбал ногоон байгууламжийг нэмэгдүүлэн  сандал, сүүдрэвч, явган хүний зам тавьж хүүхдэд ээлтэй орчинтой тоглоомын талбайг шинээр байгууллаа.

  • 21 дүгээр хороо дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант Эко хотхоны дунд сагсны шийдтэй тоглоомын талбайг мөн ашиглалтад оруулж, иргэддээ хүлээлгэн өглөө.

ЭКО ДҮҮРГИЙН 4 УЛИРЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Нийтийн эзэмшлийн талбайг ашиглан дүүргийн төсвийн хөрөнгөөр 21 дүгээр хороонд дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Тус цэцэрлэг хүрээлэн нь жилийн дөрвөн улирлын турш байнгын ажиллагаатай, хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тав тухыг бүрдүүлсэн спорт, соёл урлаг, үйлчилгээ явуулах боломжтой эко, ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан.

21 дүгээр хорооны Буянт-Ухаа 2 хорооллын харанхуй орчимд дүүргийн хөрөнгөөр нийт 33 гэрэлтүүлэг тавьж, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлаар үргэлжилж байна.