Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд 280м урт бетон гүүр ашиглалтад орж, Зайсан орчмын замын түгжрэл буурна

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Зайсангийн хуучин гүүрийг сэргээн шинэ гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна  

22 дугаар хороо Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд шинэ гүүрний суурь, шон тулгуур, дамнуурга зэрэг ажлууд дууссан. Шинэ гүүр нь гурван багц 36 тросстой, ган татлагат төмөр бетон гүүр юм.

Доошоо 20 метрийн гүн өрөмдлөгтэй, нэг тулгуурын доор зургаан шонтой, 5.5 метр өндөр тулгууртайгаар барилга угсралтын ажил явагдаж байна. Шинэ гүүр ашиглалтад орсноор Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна.

  • ХААИС-ыг багш ажилчдын байрны явган замыг тохижууллаа.

  • ХААИС-ын ажилчдын байрны ойр орчмыг зам талбайг цогцоор тохижууллаа.

  • Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг үе шаттай хийгдэж байна. Тухайлбал 35 дугаар цэцэрлэгийн ойр орчимд 10 гаруй гэрэлтүүлэг тавьж аюулгүй орчинг бий болголоо.