Хан-Уул
Онцлох мэдээ

23 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгөөр 300 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН 23 ДУГААР ХОРООНД ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 300 ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Шинэ суурьшлын бүс Яармаг орчмын дөрөвдүгээр хороог  гурав хувааж,  шинээр 23,24 дүгээр хороо байгуулагдсан.  Тухайлбал шинээр байгуулагдсан 23 дугаар хороо нь 3200 гаруй өрхийн 11000 хүн амтай бөгөөд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн асуудал тулгамдсан байршилд шинэ цэцэрлэг ашиглалтад орсон. Шинэ цэцэрлэг баригдсан байршил дээр өмнө нь олон давхар орон сууцны хороолол барих гэж байсныг барилгын компанитай зөвшилцөн газрыг чөлөөлж, дүүргийн төсвийн хөрөнгөөр 300 ортой шинэ цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАЙГУУЛНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгөөр 23 дугаар хороонд шинэ өрхийн эрүүл мэндийн цогцолбор барихаар 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан.  Шинэ өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор тус хорооны 1000 гаруй иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг гэрийнхээ ойроос авах боломжтой болно.

ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДОТООД ТОХИЖИЛТ, ШУГАМ СҮЛЖЭЭН ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ

23 дугаар хороо Хан-Уул Нэгдсэн эмнэлгийн гадна талбайн тохижилт, дотор орчинг дүүргийн төсвийн хөрөнгөөр тохижууллаа. Үүнээс гадна эмнэлгийн ариун цэврийн өрөөнд засвар, шинэчлэл, гадна барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээг үе шаттай хийж гүйцэтгэлээ.

-Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт ажлын гүйцэтгэгч шалгарсан энэ жил тохижилт, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Наадамчдын авто замаас “Гарден сити” хотхоны баруун талаар хатуу хучилттай авто зам тавьж тохижууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024