Хан-Уул
Мэдээлэл

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор “ААВ, ЭЭЖ, БИ” хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, эцэг, эх, хүүхэд болон төрийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, соён гэгээрэл, нөлөөллийн ажлыг чиглэлийн байгууллагууд хамтран үе шаттай зохион байгуулж байна.

No description available.

Энэ ажлын үргэлжлэл болгон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эцэг, эх, хүүхдүүдийн дунд “ААВ, ЭЭЖ, БИ” хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгууллаа.

No description available.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн баг тэргүүн байр, 161 дүгээр сургуулийн баг  2 дугаар байр, 18 дугаар сургуулийн баг  3 дугаар байр эзэллээ.

No description available.