Хан-Уул
Мэдээлэл

“Татвар төлөгч танд зөвлөе” өдөрлөг зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар жил бүр зохион байгуулагддаг “Татвар төлөгч танд зөвлөе” өдөрлөг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Тус ажлын хүрээнд дүүргийн ЕБС-ийн сурагчдад татварын холбогдолтой хүүхэлдэйн кино үзүүлэн, сургалт зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр /2023.05.16/-ны өдөр “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД ЗӨВЛӨЕ” өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын хэлтэс, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчныг дэмжих бодлогын  хүрээнд төрөөс үзүүлж буй татварын үйлчилгээг энгийн хялбар болгох замаар татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний татварын боловсрол, татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах, цахим тайлангийн системийг ашиглах мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.