Хан-Уул
Онцлох мэдээ

Энэ жил Хан-Уул дүүрэгт шинээр 3 цэцэрлэг, 2 сургууль, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад орно

/2023.05.19/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр Нисэх, Яармагийн бүсэд шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн барилгын явц, гүйцэтгэлтэй танилцаж ажиллалаа. Хүүхэд багачууд  ая тухтайтохилог стандартын орчинд сурч боловсрох нөхцөл боломжийг бүрэн хангасан байхыг барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай зөвшилцөж, санал солилцлоо.

Тодруулбал хүн амын төвлөрөл ихтэй сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага Яармагийн 4 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгөөр 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо. Цэцэрлэгийн гадна тоглоомын талбай, явган хүний зам тохижилтын ажил бүрэн хийгдэж дууссан байна.

-Улсын төсвийн хөрөнгөөр 34 дүгээр сургуулийн өргөтгөл нь 400 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын явц 95%-тай,  энэ оны III улиралд ашиглалтад орно.

– 25 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд олон давхар орон сууц, хотхон барих барилгын эрхийг цуцлуулж, чөлөөлсөн талбайд Засаг даргын захирамжаар 200 ортой цэцэрлэг баригдаж байна. Барилгын явц 80%-тай энэ оны IV улиралд ашиглалтад орно.

– 9 дүгээр хороонд 134 дүгээр цэцэрлэгийн хуучин А блокийг буулгаж, шинээр 250 гаруй хүүхдийн ортой шинэ цэцэрлэг энэ онд ашиглалтад орно. Барилгын явц 95%-тай, дотоод засал, тохижилтын ажлаар үргэлжилж байна.

– 12 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуучин 10-р сургуулийн барилгыг буулгаж шинээр 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны III улиралд ашиглалтад орно. Барилын явц 85%-тай явагдаж байна.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил Хан-Уул дүүрэгт үе шаттай явагдаж байна. Энэ жил тус дүүрэгт шинээр гурван цэцэрлэг, хоёр сургууль, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад орно.