Хан-Уул
Тендерийн урилга

13 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны шугам хоолой, хаалт арматурыг шинэчлэх тендерийн урилга

Огноо :

2023.05.22
Тендер шалгаруулалтын нэр: 13 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны шугам хоолой, хаалт арматурыг шинэчлэх

Тендер шалгаруулалтын дугаар:

ХУДХААА/202305082

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 13 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны шугам хоолой, хаалт арматурыг шинэчлэх ажил тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011