Хан-Уул
Мэдээлэл

“Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлага сургуулийг зохион байгууллаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд:

Дүүргийн Онцгой комисс

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн

Хороодын Засаг дарга нарыг хамруулсан “Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг өнөөдөр /5.30/ зохион байгууллаа.

Штабын дадлагаар газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх аргазүйд суралцсан.