/2023.09.01/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр 25 хороодын албан хаагчдад иж бүрэн компьютер, принтер, 12 хороонд борооны ус соруулах зөөврийн дизель насосыг гардуулан өглөө. Үер, усны гамшгийн үед ашиглах ус соруулах помп нь цагт 60м/куб усыг 7 метр хүртэл гүнээс соруулах хүчин чадалтай бөгөөд дүүргийн бүх хороодод үе шаттай шийдвэрлэн өгөх юм.