Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Жудо бөхийн өсвөр үеийн шигшээ баг шинэ бэлтгэлийн дэвжээтэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, 2020-2024 онд хөгжүүлэх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засаг даргын дэргэд спортын 10 төрлөөр  өсвөр үеийн шигшээ багийг   байгуулан үйл ажиллагаа явуулж буй.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас спорт сонирхогч хүүхэд, залуучууддаа зориулан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дэргэдэх “Жүдо бөхийн дэвжээ” сургалтын төв”-ийг тохижуулж, нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Р.Цэвээндулам, Биеийн тамир, спорт хорооны дарга Т.Уранчимэг, МУГД Ш.Цэвэлмаа, дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцлоо.

Хүүхэд залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх, спортоор хичээллэгч тамирчин хүүхдүүдийн бэлтгэл сургалтыг хангах, дэмжих зорилгоор тус сургалтын төвийн байрыг тохижуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Дэвжээний дасгалжуулагчаар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч МУГД Ш.Цэвэлмаа ажиллах бөгөөд дүүргийн жүдо бөх сонирхогч хүүхэд, залуучууд та бүхэн хороо болон дүүргийн биеийн тамир, спорт хороонд хандан бүртгүүлж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургалтаа хангах бүрэн боломжтой.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн Жудо бөхийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид 2023 онд Жүдо бөх, Жюу Жицу, Самбо бөхийн төрлөөр

Нэрэмжит тэмцээн:  Алт-26, мөнгө-20, хүрэл-24 нийт 70 медаль

Улсын аварга шалгаруулах тэмцээн:  Алт-2, мөнгө-3, хүрэл-10 нийт 15  медаль

Олон Улсын  тэмцээн: Алт-5, мөнгө-7, хүрэл-12 нийт 24 медалийг тус тус хүртээд байна.

Олон улсын  тэмцээн:

  • Солонгос улсын Чежү хотод зохион байгуулагдсан олон хотын өсвөр үеийн “Jeju cup” тэмцээнд Жүдо бөхийн шигшээ багийн 1 тамирчин оролцож мөнгөн медаль-1
  • Казакстан улсын Алмата хотод 04 сарын 07-09 ны хооронд зохион байгуулагдсан, Өсвөр, Залуучуудын Олон Улсын тэмцээнд Жүдо бөхийн шигшээ багийн 4 тамирчин оролцож алтан медаль-1, хүрэл медаль-1
  • ОХУ-ын Красноярска  хотод 2023 оны 04 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  “Красноярская лига” Жүдо бөхийн олон улсын тэмцээнд 11 тамирчин оролцсоноос алтан медаль-4, мөнгөн медаль-1, хүрэл медаль-4  нийт  9 медаль
  • Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 6 сарын 7-11-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотход болж өнгөрлөө. Тус тэмцээнд 30 орны 600 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс, байлдааны самбын төрөлд өрсөлдөж 2 тамирчин оролцсоноос мөнгөн медаль-2, хүрэл медаль-1
  • ЕКАТ 2023 ОУ-ын ОС-ын Фестивал 8 сарын 25-28-ний хооронд болж Самбо бөхийн төрөлд 25 орны 280 гаруй тамирчид өрсөлдөж 4 тамирчин оролцсоноос хүрэл медаль-3
  • Хорват улсын Загреб хотод жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд дэлхийн 64 орны 576 тамирчид оролцож Монгол улсаас 20 тамирчин 3 дасгалжуулагч оролцож Хан-Уул дүүргийн шигшээ багаас 2 тамирчин оролцож шагналт 5-р байр
  • Киргиз улсын Бишкек хотод 10-р сарын 06-08-ны хооронд Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж 4 тамирчин оролцноос өсвөр үеийн ангилалд мөнгөн медаль-1, хүрэл медаль-2, залуучуудын ангилалд мөнгөн медаль-1, хүрэл медаль-1
  • Армен улсын нийслэл Ереван хотод зохион байгуулагдсан Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11сарын 10-14ны болж 3 тамирчин оролцож мөнгөн медаль-1

Тус тэмцээнүүдэд шигшээ багийн 37 тамирчин оролцож, алтан медаль 5, мөнгөн медаль 7, хүрэл медаль 12 нийт 24  медалийг ОУ-ын тэмцээнээс тус тус хүртсэн амжилт гаргажээ.