/2024.02.07/ Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодод дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран “Иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангуулах, Хууль эрх зүйн мэдлэг олгох, Гамшиг осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, татварын тайлан тайлагнах мэдээлэл олгох” болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн 121 СӨХ-ийн төлөөлөл оролцож, иргэдийг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх бусад хууль, эрх зүйн чиглэлээр харилцан туршлага судаллаа.