Дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага жижүүрлэж хоносон бөгөөд шөнө 01:30-02:00 цагийн үед салхилж, цас орж эхэлсэн. Зам талбайн цэвэрлэгээ, замын нөхцөл байдлаас шалтгаалж 02:00 цагаас ажиллаж эхэлсэн.
06 цагийн байдлаар 232 хүний бүрэлдэхүүнтэй, 55 техник, 70 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллаж байна. Даваа, гүвээ, өгсүүр уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад байх 105 ширхэг хайрганы савыг давс бодисоор бүрэн цэнэглэсэн.
06:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа үүссэн талаар дуудлага мэдээлэл ирээгүй бөгөөд зорчих хэсэг хэвийн байна. Явган замд үлээх төхөөрөмжөөр үлээлгэж, авто зам болон явган замд давс цацан ажиллаж байна.
30.5 тн давс, 79.7 тн бодис зарцуулсан. 1419 тн давс, 784 тн бодисын үлдэгдэлтэй, цэвэрлэгээ үргэлжилж байна.