Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдлаа

     Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд 2024 онд зохион байгуулсан үйл ажиллагааг тайлагнах, шилдэг хэлтэс, албан хаагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулах үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга З.Буянт тэргүүтэй удирдлага, албан хаагчид оролцсон.

      Хурлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” үйл ажиллагааны хөтөлбөр болон 2024 оны үйл ажиллагааны талаар товч дүгнэн, Засаг даргын Тамгын газрын нийт хэлтэс, албан хаагчдад хандан баяр хүргэн үг хэллээ.

Үргэлжлүүлэн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгууд 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцуулан Засаг даргын Тамгын газрын 2024 оны “ШИЛДЭГ ХЭЛТЭС”, Төрийн болон салбар, нийслэл, дүүргийн шагналаар албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

 – Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дүүргийн санхүү төсвийн үр өгөөжтэй захиран зарцуулалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж М.Цогзолмаа даргатай Санхүү, төрийн сангийн хэлтсийг Засаг даргын Тамгын газрын 2024 оны “ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр,

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү,

– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалаар “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилэн Б.Нарантуяа, мэргэжилтэн П.Баяржаргал,

– Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр “Нийслэлийн Тэргүүний ажилтан” тэмдгээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Б.Туул, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн П.Мөнхзул,

– Нийслэлийн Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэзул, Архивын хэлтсийн ажилтан Э.Цэвэлмаа, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Тэргэл,

– Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрээр Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Однаран, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ажилтан С.Болормаа нарыг тус тус шагнаж, урамшууллаа.