Хан-Уул
Мэдээлэл

ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

    Хан-Уул дүүрэгт иргэд, хүүхэд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах гэрэлтүүлэг бүхий талбайг тохижуулж, иргэд, олон нийтэд зориулсан арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулж байна.

   Тус ажлын хүрээнд: Ажилчны алдар талбайд гэрлэн чимэглэл болон сүлд мод засаж, явган хүний гүүрэн гарц, тэмээтэй хөшөө, Чингисийн өргөн чөлөө дагуух мод, бутны гэрлэн чимэглэлийн тохижилтын ажлууд хийгдсэн.

   Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 320 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд гадна болон дотно орчноо чимэглэж, шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж байна.