№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
1. | Төрийн албан хэрэг хөтлөлт хосолсон бичгээр хөтлөгдөх болсонтой холбоотой хэлтэс албад бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. | Нийт хэлтэс, албад | Тогтмол |
2. | Албан хэрэг хөтлөлтийн edoc программд зөрчилгүй ажиллахыг анхаарах. | Нийт хэлтэс, албад | Тогтмол |
3. | Цэргийн насны эрэгтэй албан хаагчдыг 2025 оны цэргийн бүртгэлд идэвхтэй хамруулах. | Нийт хэлтэс, албад | I/06-I/15 |
4. | Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 жилийн төлөвлөгөө боловсруулж, батлахтай холбогдуулан төлөвлөгөөний төсөл болон шалгуур үзүүлэлтэд тусгах саналаа нэгтгэн ирүүлэх. | Нийт хэлтэс, албад | I/07-I/15 |
5. | Хариуцлагын гэрээ дүгнэхтэй холбогдуулан байгууллагын дарга нар гэрээний биелэлтийг 3-5 минутад багтаан тайлагнах товч танилцуулга бэлтгэн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст ирүүлж, батлагдсан хуваарийн дагуу биечлэн тайлагнах. | Нийт хэлтэс, албад | I/07-I/15 |
6. | Хүүхдийн тусламжийн 108, цагдаагийн 102 дуудлага мэдээллийн дагуу хорооны цагдаагийн албан хаагчид нийгмийн ажилтны хамт айл өрхөөр орж, нөхцөл байдлыг тодруулан, үнэлгээ хийхэд хамтран ажиллах. | Цагдаагийн газар | Тогтмол |
7. | Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар батлагдсан дүүргийн Засаг даргын 2024 оны А/621 дүгээр захирамжийн биелэлтийг яаралтай ирүүлэх. | Нийт хэлтэс, албад | I/07-ны өдрийн дотор |
8. | Төсвийн шууд захирагч нар шилэн дансны мэдээгээ хугацаанд нь байршуулах. | Нийт хэлтэс, албад | I/08-ны өдрийн дотор |
9. | Төсвийн хуваарийг Санхүү, Төрийн сангийн хэлтэст ирүүлэх. | Нийт хэлтэс, албад | I/07-ны өдрийн дотор |
10. | Хамтарсан багийн үйл ажиллагаанд 25 хороодод хяналт шалгалтын ажил зохион байгуулах. | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Цагдаагийн газар | I/07-I/15 |
11. | Төсвийн орлого биелүүлэх ажлын хэсэг, ажлын төлөвлөгөөг батлуулах захирамж гаргах. | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс | I/07-I/15 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2025.01.15-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.