Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/406 Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2024 оны 07 сарын 01-ний өдөр                      Дугаар А/406                         Улаанбаатар хот

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/24 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан төсвийн жагсаалтад өөрчлөлт оруулсугай.

2.Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах төсвийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хөтөлбөрүүдийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус  тус зөвшөөрсүгэй.

3.Дэд хөтөлбөрийн төсөв, арга хэмжээг хянаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн хавсралтын төсөл, арга хэмжээнд тусгагдсан 8, 10 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН