9 C
Ulaanbaatar
2021/06/20 [03:24:55]
Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Ажиллах нөхцөл, амьдрах орчин өдрөөс өдөрт дээшилсээр …

Ажиллах нөхцөл, амьдрах орчин өдрөөс өдөрт дээшилсээр … Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу жил бүр дүүргээ тохижуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, өнгө төрхийг нь сайжруулах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил болон шинээр сургууль, цэцэрлэг, худалдаа, соёл үйлчилгээ, авто зам, барилга байгууламжууд барих зэрэг иргэдэд чиглэсэн бодитой бүтээн байгуулалтад жил дунджаар 4.0-6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж ирсний үр дүнд манай дүүргийн өнгө төрх, хүн амын ая тохитой ажиллаж, амьдрах орчин, амьдралын түвшин өдрөөс өдөрт дээшилж байна. НИЙГМИЙН ХАЛАМЖ: Нийгмийн халамж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх, ажлын байраар хангахад Орон нутгийн Хөгжлийн сангийн хүрээнд иргэдийн бүлгүүдийг байгуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, жижиг, дунд бизнесийг дэмжихэд төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, 3000-4000 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулан ажлын байраар хангах, мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний зүйл олгох ажлуудыг зохион байгуулж байна. ГАДААД ХАРИЛЦАА: Дүүргийн гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, Япон улс, БНСУ-ын Сөүл хотын Гуанжин дүүрэг, өмнөд Гёнгсан аймгийн Хаман сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хот, Бүгд найрамдах Болгар Улсын Софи хотын Изгреб зэрэг дүүргүүдтэй хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ХАА, бизнесийн чиглэлээр үр ашигтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татаж ирсэн. Бусан хотын Хэүндэ дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоон хамтран ажиллаж байна. Мөн Дэлхийн зөн, Жайка, Адра, Койко, Гүүдханд, Тайваны хүүхэд, гэр бүлийг дэмжих сан, Их Британийн хүүхдийг ивээх сан зэрэг 10 гаруй ОУ-ын байгууллагуудтай хүмүүнлэгийн болон боловсрол, эрүүл мэнд, халамж үйлчилгээний чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, дүүргийн иргэдийн амьдрах орчин нөхцөл өдрөөс өдөрт өргөжин, хөгжиж байгаа Нийслэлийн ЭКО-ЭРҮҮЛ дүүрэг нэрийн хуудастай болоод байна.