9 C
Ulaanbaatar
2021/06/20 [02:15:25]
Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Ажилчдын РАЙОН ба ХАН-УУЛ

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Улсын Их Хурлаар 1992 оны 1 дүгээр сард баталснаар Монгол Улсын нийслэл, аймаг, дүүрэг, сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжих хууль эрх зүйн үндэстэй болсон. Энэхүү Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж 1992 оны 9 дүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ бүтэц, зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан байна. Ийнхүү ажилчны район нь үндсэндээ 2 дүүрэг болсон бөгөөд Хан-Уул дүүрэг 12 хороотой, Туул дүүрэг нь 2 хороотой тус тус байгуулагдсан байна. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1992 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар А.Цанжидыг, нарийн бичгийн даргаар И.Лхамсүрэнг, тэргүүлэгчдээр И.Лхамсүрэн, Д.Батгомбо, Н.Мягмар, Ц.Энхээ, Н.Цэдэв, М.Шийдорж нарыг сонгож баталжээ. Мөн дүүргийн Засаг даргаар Т.Билэгтийн нэрийг дэвшүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулсан юм. 1995 оны 02 дугаар сард Нийслэлийн Гачуурт, Жаргалант, Туул дүүргийг татан буулгаж Туул дүүргийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо болгон Тосгоны зохион байгуулалтаар ажиллуулах болсон байна