9 C
Ulaanbaatar
2021/06/20 [02:32:11]
Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Ажилчны РАЙОНООС ХАН-УУЛ хүртэл

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн ууган дөрвөн дүүргүүдийн нэг юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын баруун урд хэсэгт дархан цаазат Богд Хан-Уулын ар хормой, Хатан Туулын хөвөөнд орших тус дүүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлага”-тай хослуулан төрийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нутаг дэвсгэр, засаг захиргаа, эдийн засгийн бие даасан үйл ажиллагаатай цогцолбор юм. Тус дүүрэг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дотоод бүтэц болох 7 хэлтэстэй, 2 тасагтай, Засаг захиргааны анхан шатны нэгж болох 21 хороотой, Засаг даргын дэргэдэх 27 хэлтэс, албадтай бие даасан үйл ажиллагаатай Шүүх, Прокурортой бөгөөд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэн ажиллаж байна.