Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Аж үйлдвэрийн ТУЛГЫН ЧУЛУУ

Тус дүүрэгт “Говь” ХК, “Гоёо” ХХК, “Кашмер Холдинг” ХХК, “МАК” корпораци, “АПУ” ХК, “Витафит” групп, “Таван богд” ХХК, “Атар өргөө” ХК, “Монфреш” ХХК, “Жем интернейшнл” ХХК, “Дулааны 3 дугаар цахилгаан станц, ТӨҮГ МИАТ ХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ, “Биокомбинат” ОНӨҮГ зэрэг үндэсний томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн аж үйлдвэрийн газрууд нь 2016 онд нийт 801.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 704.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны эцэстэй харьцуулахад үйлдвэрлэлт 15.6 хувиар, борлуулалт 12.9 хувиар өссөн байна. Аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн газрууд нь Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлтийн 7.5 хувь, нийт борлуулалтын 9,2 хувь, Нийслэлийн нийт үйлдвэрлэлтийн 21 хувь, нийт борлуулалтын 20.7 хувийг тус тус үйлдвэрлэж байна.