9 C
Ulaanbaatar
2021/09/19 [04:31:13]
Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Хагас мянган жилийн настай БУРХАН БУДДА

Зайсан толгойн баруун доод бэлд байх “Олон улсын Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэн” 2006 онд байгуулагдаж байсан. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд байрлах 23 метр өндөртэй Бурхан Буддаг Солонгосын Буддын шашны уран барималчид бүтээсэн байдаг. Тус бурхны лагшинг завь, хөлөг онгоцны ёроолыг хулдаж хийхэд ашигладаг юлает гэх цавуулаг материалаар урлаж хийсэн бөгөөд энэ нь нар салхи, усанд 500 жилийн тэсвэртэй юм. Буддагийн мэлмий нь Улаанбаатар хотыг тольдон харсан байдалтайгаар бүтээгдсэн нь харж хамгаалах билэгдэлтэй. Мөн хотын оршин суугчид болон газар газраас ирсэн аялагчдын сэтгэл санаагаа ариусгах ариун дагшин газар байлгах үүднээс энх тайван, амар амгаланг билэгдсэн хонх, тэнгэр газрын бурхдыг дуудан хамгаалуулах хэнгэрэг зэргийг бүтээн байгуулснаараа онцлогтой.