Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Гэгээн мэргэний билэгдэл БОГД ДҮНЖИНГАРАВ

Богд Хан-Уулын онгон шүтээн Хангарьд буюу Дүнжингарав юм. Монголчууд Гэгээн мэргэн гэсэн утгатай Богд гэдэг үгийг нэн эрхэмлэн хүндэтгэсэн зүйлдээ өгдөг учир энэ уулыг БОГДХАН гэх болжээ. Дээр үед мөн уулыг Богд Дүнжингарав гэж нэрдэг байсан бөгөөд Улаанбаатар хот дөрвөн их уулын хооронд байдгаас зөвхөн Богд уул БОГДХАН цолтой хайрхан юм. Та бүхэнд энэхүү өндөр хэргэмт хайрханы билэгдлийг сонирхуулж байна.