Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Хан-Уул дүүргийн сүлд дуу

            ХАН-УУЛ ДУУЛАЛ

Тоонот цагаан Азийн дагинын
Торгон хормой Хан-Уул дүүрэг
Тотгот халуун ган тулганы
Нэгэн тотго Хан-Уул дүүрэг

Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/

Үйлс өөдөлж, үйлдвэр босоход
Анхны амьсгал Хан-Уул дүүрэг
Үүдээ сөхөж, Зочин залахад
Алтан босго Хан-Уул дүүрэг

Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/

Хүн жаргаж хүсэл алсалсан
Хотын эхлэл Хан-Уул дүүрэг
Хүүхэд төрж, ирээдүйд дөтөлсөн
Хэтийн заяатай Хан-Уул дүүрэг

Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/