9 C
Ulaanbaatar
2021/06/20 [02:30:06]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

 

2021 оны 06 дугаар сарын 11                                                                                               Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро”  ОНӨААТҮГ Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро”  ОНӨААТҮГ Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Шуурхай ажил, олон нийттэй харилцах албан, нийт байгууллагууд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд Засгийн газрын 2020 оны 217, 218 дугаар тогтоол болон холбогдох журмын дагуу байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, далан суваг болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Газар зохион байгуулалтын алба,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
10 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.06.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна