4 C
Ulaanbaatar
2021/10/23 [01:20:44]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№34/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№34/

 

2021 оны 10 дугаар сарын 04                                                                                                     Улаанбаатар хот

 

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид- 19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Эрүүл мэндийн төв,  дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, нийт байгууллага КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-ын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд дотоод орчинд халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг сайтар авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
4 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүдэд оролцох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, хөдөлгөөний дагуу нийслэлийн байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогыг бүрдүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Цагдаагийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.10.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.